Чингэлтэй дүүрэг 7, 8-р хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын гудамжны авто зам, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил маргааш эхэлнэ.

Тус замын хөдөлгөөнийг 2024 оны 10 дугаар сарын 1-ний 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу