Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм.
Энэ нь таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэн дуусаагүйтэй холбоотой аж.

Тодруулбал,

  • Найрамдлын зам, Товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна. 11 дүгээр сарын 1-н гэхэд бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээх юм.
зураг

  • Чингэлтэй дүүрэг 7, 8-р хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын гудамжны авто зам, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2024 оны 10 дугаар сарын 1-ний 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
зураг

  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Худгийн гудамжны авто зам, Авто плазагийн уулзвараас Хангай хотхон хүртэлх авто замыг маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
 
 
 

1 сэтгэгдэл

  1. Нэг мөсөн хийгээд л тууз хайчилж байхгүй дахиад хаах гэнэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу