Аравдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.

Аравдугаар сарын 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас 

Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,

Аравдугаар сарын 19-нд 13:00 цагаас 

Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 

Аравдугаар сарын 20-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 

Аравдугаар сарын 27-нд 13:00 цагаас 

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно. 

Эх сурвалж: МҮБХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу