Нийслэлийн хэмжээнд автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар гурван чиглэлд замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бол нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өчигдөр 22:00 цагаас энэ сарын 4-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаасан тул тус замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон аж. Үүнд,

  • Ч20А “Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ – Геологийн төв лаборатори”
  • Ч20Б “Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол”
  • Ч41 “Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”
  • Ч43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч48А “Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС”
  • Ч54 “Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт – Баянхошуу”

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу