Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдах 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.10.02/ эхэлж энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 6, эмэгтэй 8 нийт 14 тамирчин, 2 дасгалжуулагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онуудад өсвөр үеийн ДАШТ-с алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн тамирчид өрсөлдөнө. Тодруулбал,

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд:

  • Өнөрбатын Жанцандорж. -60 кг
  • Мөнхжаргалын Тэргэлсар. -60 кг
  • Баатарцогтын Мөнгөнхуяг. -66 кг
  • Жүгдэргаравын Энхтөр. -73 кг
  • Нэргүйн Жангарай. -81 кг
  • Очирын Гэрэлтбаяр. +100 кг

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд:

  • Жамсрангийн Анударь. -48 кг
  • Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ. -52 кг
  • Баянмөнхийн Уранзаяа. -52 кг
  • Тэрбишийн Ариунзаяа. -57 кг
  • Оюунгэрэлийн Оюунчимэг. -57 кг
  • Дарханбатбаярын Есүй. -63 кг
  • Батсуурийн Ням-Эрдэнэ. -70 кг
  • Отгонбаярын Хүслэн. -78 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм.
Дашрамд, Душанбегийн дэлхийн аваргад 67 орны 539 тамирчид оролцож байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу