Засгийн газрын өнөөдрийн (2024.10.02) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр их сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэхээр болсон талаар хэлэлцжээ.

Тодруулбал, Соёл урлагийн их сургуулийг Сэлбэ дэд төв рүү нүүлгэх саналыг хотын захиргаанаас холбогдох салбар, яамдад хүргүүлсэн байна. Нийслэл дэд бүтэц газрыг нь шийдэх аж.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Их сургуулиудыг дэд төвүүд рүү гаргах төлөвлөлт хийгээд, эхний ээлжинд Сэлбэ дэд төв рүү, Сэлбэ голын эрэгт Соёл урлагийн их сургуулийг гаргахаар болсон. Улмаар салбар яамдад нь саналаа хүргүүлээд байна. Нийслэлээс дэд бүтэц, газрыг нь шийдэх өгөх учраас кампус байдлаар зохион байгуулаарай гэж байгаа” хэмээн хэллээ.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу