Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2024.10.02) С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас зарим зүйлийг тодруулсан юм. 

Тэрбээр “1998 оноос хойш С.Зориг агсныг хэрхэн нас барсан тухай ярьсаар ирсэн. 2000 оноос хойш энэ хүний үхэл хүмүүсийн албан тушаалд дэвшдэг арга хэрэгсэл болсон. Тэр хүмүүс ч өнөөдөр засаг удирдаж байгаа. 

Энэ цагаас хойш энэ хүн ямар нийгмийг бүтээхээр зорьсон, ямар үзэл санаатай байсан талаар ярьж, түгээн дэлгэрүүлэх цаг нь болсон гэж УИХ дахь Ардчилсан намын залуу гишүүд үзэж байгаа. Иймд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, миний бие тэргүүтэй залуучууд “Зориг” нэртэй ардчиллын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн нь орон даяар намын дэргэдэх байгууллага болж намын үндсэн дүрэмд орж байгаа. 

Хүрээлэн маань залууст хүний эрх, эрх чөлөөний талаар сургалт орно. Мөн залуучуудын ардчилалд итгэх итгэлийг сэргээхэд анхаарч ажиллана. 

Миний хувьд С.Зориг агсны хэрэг илэрчихсэн гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу