Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа шат ахиж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ. 

Айлчлалын үр дүнгээс дурдвал,

  • Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргав.
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиров.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар болов.
  • Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор тохиролцлоо.
  • Мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан ферм байгуулахаар болов.
  • Зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.
  • Вьетнамын “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.
  • Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлж, зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг эхлүүлэхэд хамтран ажиллахаар болов.
  • Байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцож, хамтарсан бэлтгэл хийнэ
  • Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай Монголын талын саналыг дэмжив.
  • Мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэхэд хамтран ажиллахаар болов.
  • Монгол, Вьетнам судлалыг хөгжүүлж, оюутан солилцоог өргөжүүлэх ажлыг эхлүүлэхээр болов.
  • 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо баталгаажууллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу