АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод өчигдөр (2023.04.10) галт зэвсгийн халдлага гарчээ. Хэргийн улмаас 5 хүн амиа алдаж, 9 хүн шархдаж, шархадсан байна. Шархадсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал маш хүнд байна гэж орон нутгийн цагдаагаас мэдээлжээ. Гал нээсэн этгээд буудалцааны үеэр мөн амиа алджээ.  

 Хэвлэлийн бага хуралд цагдаагийн албанаас мэдээлснээр, “Луисвилл хотын төвд байх банкинд буудалцаан болсон.  Гал нээсэн этгээд нь тус банкны ажилтан 23 настай цагаан арьст залуу байжээ. Цагдаа нар буудаж эхэлснээс хойш 3 минутын дараа хэргийн газар ирж, зэвсэгт этгээдтэй харилцан буудалцжээ. Зэвсэгт этгээд өөрийгөө буудсан уу, цагдаагийн суманд оногдсон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна”гэжээ.

Мөн хоёр цагдаа шархдаж, нэг нь толгойдоо хүнд гэмтэл авсан, биеийн байдал тааруу байгаа юм.

Он гарснаас хойш Америкт галт зэвсгийн хэрэг тасралтгүй гарч байгаа. Өнгөрсөн сарын 27-нд Теннесси мужийн Нэшвилл хотын  сургуульд галт зэвсгийн хэрэг гарч, бага ангийн гурван сурагч, насанд хүрсэн 3 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан.

АНУ-ын “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” хэмээх цахим хуудас мэдээлснээр, 4 сарын 10-ны байдлаар, он гарсаар тус улсад  11500 гаруй хүн галт зэвсгийн хохирогч болж амиа алдсан, үүний 400 орчим нь хүүхэд байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу