Өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачиж явсан ачааны машин шатжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Тэс сумын нутаг Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэх газарт ачааны машин шатаж байна гэх дуудлага аравдугаар сарын 2-ны 20:19 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ дагуу Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу