ОХУ-ын Владикавказ хотод алдарт ах, дүү Хадарцевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнийг олимпын хошой аварга Махарбек Хадарцев болон түүний ах, дэлхийн гурван удаагийн аварга Аслан Хадарцевын дурсгалд зориулан зохион байгуулсан юм.

Тэмцээнд 20 орны 160 бөх оролцсон бөгөөд манай улсаас 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга өрсөлдөв. Тэрбээр эхний тойрог Армяныг, дараа нь Киргизийг, наймд Болгарыг, хагас шигшээд дагестаны Гажимурад Гажиевыг 5:0-ээр ялсан. Харин финалд Тажикстаны дагестан бөх Абдулмажид Кудиевт 11:0-ээр ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу