Сүүлийн жилүүдэд геологийн шинжлэх ухаан, уул уурхайн инженер, байгаль орчны чиглэлээр суралцах залуусын тоо эрс буурч, хүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэл бий болсон энэ цаг үед Канадын Ванкувер хотод төвтэй Онтрэ компани оюутан залуусыг дээрх мэргэжлийн чиглэлээр суралцах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын тэтгэлэг зарлалаа.

Тэтгэлгийн тухай

2024-2025 оны хичээлийн жилд нийт 40 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэг дараах байдлаар олгогдоно. Дотоодын их, дээд сургуульд геологи, уул уурхай, байгаль орчны чиглэлээр бакалаврын хөтөлбөрийн 2-с 4-р курсэд суралцаж буй оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ гаргаж, холбогдох хавсралт материалаа илгээсэн оюутнууд дундаас 40 оюутанд сонгон шалгаруулалтаар тэтгэлэг олгоно.

Салбар тус бүрээс дараах тооны оюутныг тэтгэлэгт шалгаруулна. Үүнд: геологийн салбараас 15 оюутан, уул уурхайн салбараас 15 оюутан, байгаль орчны чиглэлээр суралцаж буй 10 оюутан.

Оюутны тэтгэлэг нь дараах багцтай байна. Үүнд:

  1. Оюутны 1 хичээлийн жилийн сургалтын төлбөр /30 кредит/
  2. Хэрэв тэтгэлэгт шалгарсан оюутан нь хөдөө орон нутгаас суралцдаг бол дотуур байрны 1 хичээлийн жилийн төлбөр /1,200,000 төгрөг/ нэмэлтээр олгоно. 

Жич: Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрийн сургалтын төлбөрийг 30 кредитээр тооцно

Үндсэн шалгуур үзүүлэлт

Тэтгэлэг сонгон шалгаруулалтад хүсэлтээ гаргах оюутан нь доорх ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

  1. Тухайн хичээлийн жилд дотоодын их дээд сургуулийн 2-4 курсэд геологи, уул уурхай, байгаль орчны чиглэлээр бакалаврын түвшинд суралцдаг байх
  2. Тэтгэлэг олгох хичээлийн жилд дотоодод хэрэгжиж байгаа бусад оюутны тэтгэлэгт хамрагдаагүй байх
  3. Одоо суралцаж буй сургуульдаа багадаа 2 улирал дараалан сурсан байх
  4. Оюутны сурлагын голч дүн GPA 2.8 ба түүнээс дээш байх

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргахдаа анхаарах зүйлс

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй оюутан БҮРТГЭЛ-ээ дараах зааврын дагуу холбогдох мэдээлэл, дагалдах файлаа хавсаргаж, баталгаажуулна. Үүнд:

БҮРТГЭЛ-ийн анкет дээр шивж оруулах мэдээлэл

  1. Тэтгэлэг хүсэгчийн үндсэн мэдээллийг БҮРТГЭЛ-ийн анкет дээр бөглөнө
  2. Тэтгэлэгт хамрагдах оюутны хүсэлт захидлыг БҮРТГЭЛ-ийн анкет дээр үг, үсгийн  алдаагүй бичиж оруулна (300-500 үгтэй)

Хавсралтаар оруулах материал: БҮРТГЭЛ-ийн анкет дээр хавсаргана

  1. Тухайн сургуульд ямар мэргэжлээр, хэддүгээр курст суралцаж байгаа болон сурлагын голч дүн GPA бүхий мэдээлэл багтсан сургуулийн тодорхойлолт
  2. Эрдэм шинжилгээ, судалгаанд оролцож байсан бол гэрчилгээ, өргөмжлөлийн хуулбар
  3. Урлаг спортын амжилт гаргасан гэрчилгээ, өргөмжлөлийн хуулбар
  4. Нийгмийн идэвх, сайн дурын ажилд оролцож байсан эсэх мэдээллийн хуулбар

A qr code on a white backgroundDescription automatically generated

Тэтгэлэг хүсэгчийн БҮРТГЭЛ-ийн анкет татах линк: 

form.jotform.com/Ganaa_gan/–

 

 

Тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулалт

Тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулалт нь дараах үе шаттай явагдана. Үүнд:

Үе шат Хугацаа
Материал хүлээн авах 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс 11 сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл
Сонгон шалгаруулалт 2024 оны 11 сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл
Тэтгэлгийн батламж гардуулах 2024 оны 11 сарын 15-ны өдөр

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 9907254011-318562 (Онтрэ ХХК)

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу