Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу үүсэн байгуулагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй аж.

Зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ”-ын дагуу КУЗ-ийн гишүүдийг томилж, сонгон шалгаруулжээ.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.3-д заасны дагуу зөвлөлийн дарга болон 30 хувиас доошгүй гишүүдийг соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөллөөс томилж, долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилжээ.

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл болон ажлын албаны даргаар Ч.Ундрал ажилладаг. Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нь 10 гишүүнтэй бөгөөд дараах хүмүүс багтдаг аж.

  1. КУЗ-ийн гишүүн  Н.Ганхуяг-СУИС-ийн театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, УДЭТ-ын Уран сайхны удирдаач
  2. КУЗ-ийн гишүүн Н.Уранчимэг-Кино зохиолч
  3. КУЗ-ийн гишүүн  Г.Энхбаяр-Киноны эдийн засагч, “Шихихутаг” их сургуулийн удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч
  4. КУЗ-ийн гишүүн С.Батцэцэг-Соёлын яамны Хууль эрх зүйн хэлтсийн дарга
  5. КУЗ-ийн гишүүн Н.Сүнжидмаа-Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
  6. КУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж-Кино зураглаач, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн кино телевизийн тэнхимийн багш
  7. КУЗ-ийн гишүүн Т.Номуунзул-“Nu producing” ХХК-ийн продюсер, кино зохиолч
  8. КУЗ-ийн гишүүн Н.Энхбат-Тодорхойгүй
  9. КУЗ-ийн гишүүн Д.Онондорж-Продюсер
  10. КУЗ-ийн гишүүн Ж.Дэлгэржаргал-Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга

Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны 9 гишүүн:

  • Г.Номин-Эрдэнэ
  • Б.Амирдаа
  • А.Энхнаран
  • Д.Ариунбилэг
  • Б.Болормаа
  • Б.Оюунчимэг
  • Э.Сударчулуун
  • Б.Ичинхорлоо
  • Г.Ганчимэг

Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрөлд улсаа төлөөлөх бүтээлийг явуулах эрх Монголын үндэсний Кино урлагийн зөвлөлд байдаг. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу