Цаг уур, орчны шинжилгээний газраас хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээг танилцууллаа. 

Хөрс 20 см-ийн гүн хүртэл хөлдөж эхлэх хугацааг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн тооцоолсон байна.

Тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр арваннэгдүгээр сарын эхээр, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Дархадын хотгор, Булнай, Бүрэнгийн нуруу орчмоор аравдугаар сарын дундуур, бусад нутагт аравдугаар сарын сүүлчийн арав хоногт байх төлөвтэй байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу