Орфей театрын “Амьдрахуй” драмын жүжиг аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. 

Тус жүжгийн “Фуй Гүй”-ийн дүрд жүжигчин Д.Баттөмөр тоглож буй. Тэгвэл энэ дүрд тоглохын тулд 17 кг жин хассан тухайгаа жүжигчин Д.Баттөмөр өөрийн цахим хуудастаа хуваалцжээ. 

Тэрбээр “Жүжигчин хүн тухайн дүрд зориулж таргалж, турах нь амархан юм. “Амьдрахуй” жүжгийнхээ Фу Гүйгийн дүрд зориулж 17 кг хасав. Дахиад ч турна! Бүр яс арьс болмоор санагдчихлаа. Жич: Надад дахиж махлаг хүний дүр бүү өг. Жингээ нэм гэж бүү хэл, найруулагчдаа! Ёстой чадахгүй шүү ккк” гэжээ. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу