Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хангайн бүсэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний явц болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

Өвөрхангай аймагт нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудтай байсан бөгөөд үргэлжлэн хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн тул Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ.

Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, Аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Аймгийн онцгой комисст орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд онцлоод, “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан.

Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг малчдад олгохоор төлөвлөсөн.

Цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд анхаарч, зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна” гэлээ.

May be an image of 4 people and text

Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг хэллээ.

May be an image of 1 person and text

May be an image of 3 people

May be an image of 5 people, people studying and textMay be an image of 13 people and people studyingН.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу