Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2022 онд хуурамч дипломын асуудал хөндөгдөж, энэ хүрээнд 59 мянган диплом шалгахад зөрчилтэй 724, сэжигтэй 2000 диплом илэрч байсан.
Тэгвэл Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Төмөрхүүгийн Батбилэг хуурамч дипломтой байж болзошгүй байгаа юм.
Т.Батбилэг нь ШУТИС-ийн Цахилгааны инженерийн D200828037 дугаартай бакалаврын 2008 оны дипломтой байх аж. Тэгвэл ШУТИС-ийн цахим сайтаар D200828037 дипломыг шалган үзэхэд ШУТИС-ийг Гидрогеологи мэргэжлээр 2008 онд төгссөн Түмэн-Өлзий овогтой Өрнөхийн 2008 онд авсан дипломтой давхцаж байна.
Сургуулийнх нь албан ёсны бүртгэлээс үзэхэд D200828037 дугаартай бакалаврын 2008 оны диплом нь Т.Батбилэг бус Т.Өрнөхийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь Т.Батбилэгийг хуурамч дипломоор Хэлтсийн дарга болтол ажилласан болж таарах нь.
Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар хуурамч дипломтой хүмүүсээ хөөж явуулж, мэргэжлийн хүмүүсээр хэлтсээ удирдуулмаар байгаа юм.
Хуурамч дипломтойгоо мэдсээр байж төрийн албанд ажилласан тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн заалттай билээ.
Э.ДӨЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу