Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ны Баасан гарагт 07:00-20:00 цагт болно.

Энэ өдөр бүх нийтээр амарна.

Санал авах өдөр тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгох хуулийн зохицуулалттай. Сонгох эрхийг хангаагүй бол гомдол гаргах бүрэн боломжтой.

Орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15,283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу