Аймаг, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.

Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээнэ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:

  • Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
  • Архангай аймгийн Ихтамир сум
  • Баян-Өлгийн Буянт сум
  • Булган аймгийн Хангал сум
  • Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  • Дорнод аймгийн Чойбалсан сум
  • Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  • Өмнөговь аймгийн Ноён сум
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  • Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  • Увс аймгийн Давст, Түргэн сум
  • Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  • Хэнтий аймгийн Батширээт сум
  • Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу