Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид намрын ургац хураалтад оролцож, тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна.

Ургац хураалтын ажил шувтрах шатандаа орж, ажлаа гүйцэтгэж дууссан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн түрүүч, байлдагч нар аравдугаар сарын 5, 6-наас намрын ажлаас бууж, ангийн байрлалдаа шилжиж эхэлжээ. 

Төв, Сэлэнгэ аймгуудад намрын ургац хураалтыг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120, 256, 336 дугаар ангийн зарим томилгоот бүлгүүд ангидаа очсон байна.

Сахилга зохион байгуулалт, төлөвлөлттэй, хөдөлмөрч залуусыг цэргийн албаар дамжуулан нийгэмд бэлтгэн оруулах ач холбогдолтой тул хугацаат цэргийн алба хаагчдыг уг ажлын байранд урьсаар буй юм.   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу