Баянзүрх дүүрэгт байрлах … дугаар сургуулийн сурагчид нэгнээ хутгалжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгийгээ хутгалчихлаа” гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулж буй аж.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгөөд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу