Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын А/119 дугаар тушаалаар Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийг өөрчилжээ.
Тодруулбал, тус чиглэлийг “Таван шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-Таван шар” болгон маршрутыг шинэчиллээ.
Тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн Таван шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчлэх юм.
бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу