Аравдугаар сарын 8-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. 

09:00 цагт: “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн шинэчилсэн төлөв-Ажлын байр ба технологи” тайлангийн хэвлэлийн бага хурал цахимаар болно.

09:30-13:30 цагт: МУИС-ийн “Багш, оюутны хөгжлийн төвд: Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрийн талаар АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэл хийнэ. Утас: 9917-8846, 8809-8020.

10:00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг болон Байнгын хороод хуралдана.

11.00-14:00 цагт: Буянт-Ухаа цогцолборт: “Mongolia mining-2024” олон улсын 13 дахь удаагийн уул уурхайн үзэсгэлэн нээгдэнэ.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: БЗД-ийн АН-ын сонгуулийн штабаас сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

-“UG Arena”-д хүүхэд багачуулд зориулсан танин мэдэхүй, шинжлэх ухааны “Сансрын 7 хоног”-ийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарьж, арчлан ургуулах үйл ажиллагаа есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу