Нутгийн зам төслийн хүрээнд хэрэгжсэн Ховд аймгийн Булган сумын төвийн багц-1 буюу 4,58 км хатуу хучилттай авто замыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулжээ.
May be an image of 4 people and road
Тус замын зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр талдаа 1,5 метрийн өргөнтэй явган болон дугуйн замтай.
May be an image of road
Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальтбетон 40мм, өнгө асфальтбетон 30мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийтдээ 9 цэгт ган дугуй хоолой, 36 ширхэг дохионы шон, 77 ширхэг босоо тэмдэгтэй баригдсан байна.
May be an image of street and road
Авто замын барилга угсралтын ажлыг “Оффрөүд таван богд” ХХК гүйцэтгэж, техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК болон “Кеаро” ХХК-ийн түншлэл ажилласан бол зураг төслийг “Ихэр мөнх” ХХК зохиожээ.
May be an image of street and road

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу