Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлдэг гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ үүнд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчдийг хамруулах юм.

Энэ онд 200 мянган айл өрх уг хөнгөлөлтөд хамрагдахаар тооцож, улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах айл өрх:

  • Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
  • Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх,
  • Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байх,
  • Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу