Блю скай зочид буудалд тарваганы мах авчирсан иргэд өндөр халуурч, тарваган тахал өвчинтэй ижил шинж тэмдэг илэрчээ.
Тодруулбал, СБД нэгдүгээр хороонд байрлах Блю скай зочид буудлын  00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ.
May be an image of 3 people
Улмаар сэжигтэй тохиолдол гэж үзэн ЗӨСҮТ болон Цагдаагийн байгууллага шуурхай ажиллагаа явуулж тус барилгыг хамгаалалтад авчээ. Blue sky төвийн гадна эмнэлгийн шуурхай баг ирж, ойр хавийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн байна. 
Энэ төвд хөл хорио тогтоож, үйлчлүүлж байсан иргэдэд амны хаалт тарааж, биед нь ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулан асуумж авч эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу