“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр (2023.04.11) “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна. Форумын үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр “Гаднаас ирсэн зочдодоо хэлэхэд та бүхэн энэ улсын хамгийн худалч дарга нартай уулзаж байна. Энэ хүмүүс 2021 онд Улаанбаатар хотыг гэр хороололгүй болгоно гэж хэлээд ард түмнээ хулхидчихсан. 2017 онд метро тавина гэж хэлээд хулхидсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэг амлалтыг та бүхэнд өгч байна. Энийг чинь бас л хулхидна.

Та нар Улаанбаатар хотод ирээд түгжирч үзсэн үү. Гудамжинд байгаа сөрөг хүчний намын дарга миний машинд суувал би та нарыг Яармагаас Улаанбаатар руу явах хоёр км-ийн аялалд уримаар байна. 

Тийм учраас үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжмээр байвал та бүхэн манай улсад хатуу зөвлөмж өгөх хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшний хүмүүсийн 40-өөс дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа эсэхэд төрөөс санхүүжиж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хяналт тавиулах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хамгийн том дэмжлэг бол хэвлэл мэдээллийн л дэмжлэг. 

Мөн МАН, АН-ын эмэгтэйчүүдэд сургалт орох хэрэгтэй. Энэ эмэгтэйчүүд УИХ-д сонгогдчихоод, ордон дотор тамхи татаж, архи уусан. УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдэд зарчим байхгүй учраас нийт ард түмэн эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд сонгогдохын чухлыг ойлгохгүй байна. Тийм учраас манай нийгэмд эмэгтэй манлайлагчид дутагдаж байна. Энэ эмэгтэй манлайлагчдыг бий болгоё гэвэл хатуу санамж хэрэгтэй” гэлээ. 

Видео хэлбэрийг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу