Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт ирэх Баасан гарагт буюу энэ сарын 11-ний 07:00-20:00 цагт болно. Хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ.

Сурталчилгаа нийт 14 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд өнөөдөр (2024.10.09) 23:59 цагт орон даяар өндөрлөх юм.

Сануулахад, сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан маргаашаас эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, мөн санал хураалтын өдөр үзвэр үйлчилгээний газрууд ажиллахгүй. 

ХУУЛИЙН ЗААЛТ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйл.

69.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.

69.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

69.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

69.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу