Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Орон нутгийн сонгуультай холбоотойгоор энэ оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд нийт  492 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 274 нь орон нутагт, 218 нь нийслэлд байна. Мөн нийт гомдлын 146 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллээс 279-ийг нь шийдвэрлэсэн бол 213-ыг нь шалгаж байна. 

Гомдол гаргасан эх сурвалжийг нь ангилж үзвэл,

  • МАН-144,
  • АН-154,
  • ХҮН нам-15
  • Бусад 179 гомдол, мэдээлэл ирүүлсэн.

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 41 буюу 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу “сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулах” гэсэн зүйлд зүйлчлэгдсэн гомдол мэдээлэл эзэлж байна. Харин 89 буюу 60.9 хувь нь “сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах” гэсэн зүйлээр шалгагдаж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэсэн 56 гомдол, хууль бус газар сурталчилгаа явуулсан гэх 56 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Сурталчилгааны самбар хулгайлах гэмт хэрэг 36 бүртгэгдсэн байна” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу