Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.

Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн  төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлсэн юм. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.

Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.

ТӨСӨЛД ХАМРАГДАЖ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Дүүрэг Хамрагдсан сургууль Дундаж тоо
Бага Суурь Бүрэн днд НИЙТ ХҮҮХЭД
1 Хан-Уул 7-р сургууль 0 1392 637 2029
2 Хан-Уул 89-р сургууль 2220 2220
3 Хан-Уул 161-р сургууль 650 450 1100
4 Баянзүрх 132-р сургууль 348 348
5 Баянзүрх 137-р сургууль 676 676
6 Баянзүрх 147-р сургууль 1203 620 1823
7 Баянгол 141-р сургууль 2494 1132 3626
8 Сүхбаатар 16-р сургууль 1350 989 2339
9 Чингэлтэй 57-р сургууль 685 499 1184
10 Чингэлтэй 17-р сургууль 795 650 1445
11 Сонгинохайрхан 151-р сургууль 604 315 919
12 Сонгинохайрхан 413-р сургууль 760 371 1131
НИЙТ 18840

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу