Дорнод аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Малын бэлчээрээс болж маргалдаж, нэгнээ хутгалсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж, гэмтээжээ.

Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу