Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрийн өгсөн мэдээллээр, сурталчилгааны самбар хулгайлсан 36 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал,  Орон нутгийн сонгуультай холбоотойгоор 492 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 46 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл аж. 

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ангилбал, 

  •  Эрүүгийн хуулийн 14.5 буюу “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх”-тэй холбоотой 41 хэрэг,
  • Эрүүгийн хуулийн 14.8 буюу “Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах”-тай холбоотой 89 хэрэг бүртгэгджээ.

Харин Зөрчлийн шинжтэй хэргүүдийн тухайд,

  • Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх”-тэй холбоотой 56 хэрэг,
  • Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.1 буюу “Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан”-тай холбоотой 56 хэрэг,
  • Зөрчлийн тухай хуулийн 17.1-16.1 буюу “Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн”-тэй холбоотой 36 хэрэг,
  • Зөрчлийн тухай хуулийн 8.6 буюу “Хулгайлах”-тай холбоотой 36 хэрэг бүртгэгдэн, шалгагдаж буй аж. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу