Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол И-спортын холбоотой хамтран “MESA Invitational Fall 2024” тэмцээнийг ирэх 11 дүгээр сарын 4-нд зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээн нийт 100 мянган ам.долларын шагналын сантай юм. Улмаар Дота 2-ын төрлөөр болох аж.

И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн манай тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж, олон улсын тавцанд багагүй амжилт гаргасаар байна.

Тэгвэл 2027 оноос Улаанбаатар хотод жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай цахим спортын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийг Германы Кёльн, Катовице шиг Азийн И-спортын төв болгох зорилготой байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу