Алслагдсан 129 багт 2024-2025 онд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ)-наас мэдээлэв.

Тухайлбал Төв аймгийн 10, Сүхбаатар аймгийн ес, Дундговь аймгийн найм, Дорнод аймгийн таван цэгт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Ингэснээр Монгол орны алслагдсан өрх бүр харилцаа холбоо, мэдээллийн технологийн үр шимийг хүртэнэ. Мөн харилцаа холбооны хөгжил боловсролын чанарын ялгааг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулна хэмээн тус яамнаас мэдээллээ.

зураг

зураг

зураг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу