“OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг нь Австрали улсад суралцуулах нэрээр хүн “залилсан” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тодруулбал, уяач Л.Цандэлэг өөрийн хүүхдээ Австрали улсад сургахаар 102 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч хүүхдээ сургаагүй, мөнгөө ч авч чадаагүй хэмээж буй юм.

Энэ талаар Улсын прокурорын ерөнхий газраас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дээрх иргэдтэй холбоотой хоёр асуудал шалгагдсан байна.

Үүнд:

1. Иргэн Л.Цандэлэг/уяач/-ээс гаргасан “О.Оюунчимэгт 102 сая төгрөг өгч залилуулсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2. Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан “уяач Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу