Аравдугаар сарын 10-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. 

09:00 цагт: Удирдлагын академид: “Төрийн захиргааны уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: МУИС-ийн дугуй танхимд: “Хүрээлэн буй орчин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 6 улсын 70 орчим эрдэмтэн, судлаач оролцож, 42 илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 9510-4453.

09:30-12:30 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: ХЭҮК, Азийн сан, ЦЕГ хамтран “Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн хуралдаантай.

11:00 цагт: ЭМЯ-нд: Сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно. Утас: 9906-2682.

11:00 цагт: СЕХ-нд: Орон нутгийн ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 9912-2141.

14:00-16:30 цагт: МҮХАҮТ-д: “Member Care”-ААН-үүдийн үйл ажиллагааны сайн туршлагыг мэдээлж хүргэнэ.

14:30-17:30 цагт: СЗХ-нд: Нээлттэй нийгэм форум, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын 2025 оны төсвийн төлөвлөлт” хэлэлцүүлэг зохион байгуулна. 

16:00 цагт: “Корпорэйт конвеншн” зочид буудалд: Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын амьдралыг харуулсан “Пагмадулам” киноны нээлттэй. Утас: 8819-9891.  

-“UG arena”-д: Хүүхэд, багачуудын шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Сансрын 7 хоног” үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу