Багшийн туслахаар бэлтгэгдэж буй иргэд танхимын болон цахим, ажлын байранд дадлагажих сургалтуудад хамрагдаж байна.

Тодруулбал, МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн багшийн туслах бэлтгэх сургалт аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус сургалтад өнөөдрийн байдлаар 32 иргэн багшийн туслахаар суралцаж буй аж.

Харин 2023-2024 оны хичээлийн жилд МУБИС нийт 110 багшийн туслахыг бэлтгэсэн. Тэдгээрийн 51 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, 59 нь бага ангийн хүүхэдтэй ажиллах багшийн туслахаар суралцсан бөгөөд 40 багшийн туслах ажлын байраар хангагдсан байна.

2024 оны аравдугаар сарын 1-ний байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 12, 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй бага ангид ажиллах 16 гээд нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлжээ. Тэдний 15 нь Улаанбаатар хотын сургуулиудад, 13 нь орон нутгийн сургуулиадад ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу