Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол Улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль, Ш.Баянмөнх хүрэл медаль хүртэв.

Ингэснээр Н.Баатар дэлхийн хошой аварга болж буй бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа. Ш.Баянмөнх нь тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу