Бааранд таарсан согтуу эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргээр шүүгдэж, торгуулийн ял шийтгүүлсэн Ч.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр “Согтуу залуус бие давхар эхнэрээ дагуулан яваа ганц хүн рүү бүлэглэн дайрч байхад салгахгүй зогсох “АХ” гэж байх уу? Би салгаагүй бол тэд өдийд хүний амь насанд хүрчихсэн толгойгоо шаагаад, “Согтуугийн л гай” гээд торны цаана орох ч байсан юм бил үү?

Шорон, шороо хоёр руу хуваагдаад явсан бол би өдийд гэмгүй энхийн цагаан тагтаа болоод үлдэх байсан уу? Би Ганхуяг салгаагүй, өөр хүн салгасан бол өдийд ингэж сошиалаар буллидэж, сайтаар тавилттай сэвж дайрах байсан болов уу? Харин ч залуучуудыг аюул, эрсдэлээс аварлаа гэх байсан бус уу?

Үеэл дүүгийнхээ баярыг хуваалцахаар нөхрөө даган тийш орсон давхар биетэй бүсгүйд ч эрсдэл тохиож магадгүйг хэдий согтуу ч гэсэн ижилхэн бүсгүй хүний хувьд ер тоож авч хэлцээгүй сарвалзан орилж буй бичлэгүүд нь дүүрэн байдаг.

Монголчууд минь, “Юманд учир бий, суманд занги бий” гэх үгийг санаж, мэргэн ухаандаа тунгаана биз ээ.

Миний хувьд зодооныг салгасныхаа төлөө сэтгэл санаа, нэр хүнд, цаг хугацааны хувьд асар их бодитой хохирлыг амсав, энэ хугацаанд. Би ч бас хүн шүү дээ? Хүний эрх гэж байдаг бол, эрх тэгш үйлчилдэг юм бол давж заалдаад, нэр төр, сэтгэл санааны хохирлоо барагдуулах болно.

Монголын банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт 19 наснаасаа эхлэн хүчин зүтгэж, одоо бид бүгдийн мэддэг, өдөр тутамдаа хэрэглэдэг олон шинэ санаачилга, төслийг ажил болгож, анхдагч байсны төлөө. Мөн сошиал гэдэг зүйлийг зураг, текст оруулахаас өөрөөр төдийлөн ашигладаггүй байх үеэс лайв гэгчийг хийж, твиттерт жиргэж, багагүй дагагчдыг сошиал платформууд дээр бий болгож чадсаны маань төлөө шантаажинд оруулан, ингэж олны нүдэн дээр өлгөж, тал бүрээс чичлүүлэх нь сошиалчдын тогтоосон шударга ёс уу?

Миний зөрчил өөрийгөө балбуулан байж согтуу залуусын түрэмгий үйлдлийг таслан зогсоосон нь юм байж. Тэгвэл тэдгээр залуусын зөрчил юу байсан бэ? Бодоод үзэх үү хэдүүлээ?

Хасын Хуягаа, Ардын Ган… өөр юу байдаг юм. Энэ нэршлүүдээ салгаж авч, хажуу тийш болгож байгаад, энгийн нэгэн хүнд ийм зүйл тохиовол ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг хүн талаас сэтгэнэ үү!

Та өөрийгөө миний оронд тавиад бодоорой. Ойр дотны нэгийг тань польдож байвал би олны танил юм чинь гээд алсаас хараад зогсож байх уу, яах вэ” хэмээн хариулав.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу