Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд орон даяар эхэллээ.

Сонгуулийн санал өнөөдөр өглөөний 07:00 цагт эхэлж, оройны 20:00 цагт дуусна. Иргэн та саналаа хаана өгөхөө мэдэхгүй бол ЭНД дарж, нэвтрээд санал авах байрны хаяг байршлаа мэдэх боломжтой. 

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгээд байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулсан. Сонгогчийн ирцийг шууд дамжуулахаар алслагдсан хэсэгт байрлаж байгаа хэсгийн хороодод 381 интернэтийн сүлжээний төхөөрөмж (старлинк) байршуулсан байна.

Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байна. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгоно. 

Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу