Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж буй.

СЕХ-ноос өгсөн мэдээллээр 18:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.7 хувьтай байна.

Тодруулбал, нийт 2.2 сая иргэн саналаа өгөх ёстойгоос 962 мянга нь саналаад өгчээ. Сонгогчдын ирцийг бүсээр нь авч үзвэл, Баян-Өлгий аймаг 70 хувьтай буюу хамгийн өндөр ирцтэй байна. Харин дараа нь Завхан аймаг 66.3 хувь, Сүхбаатар аймаг 65.9 хувь, Говь-Алтай аймаг 62.7 хувь, Ховд аймаг 62.2 хувийн ирцтэй байгаа юм.

Улаанбаатар хот ирцээрээ “сүүл мушгисан” хэвээр байна. Нийслэлийн ирцийн мэдээллийг дүүргээр нь авч үзвэл,

-Багахангай дүүрэг – 64.4 хувь

-Багануур дүүрэг – 63.2 хувь,

-Налайх дүүрэг – 41.6 хувь,

-Сүхбаатар дүүрэг – 37.5 хувь,

-Баянгол дүүрэг – 36.1 хувь,

-Хан-Уул дүүрэг – 35.1 хувь,

-Баянзүрх дүүрэг – 33.8 хувь,

-Чингэлтэй дүүрэг – 33.6 хувь,

-Сонгинохайрхан дүүрэг 33.5 хувийн ирцтэй байгаа юм.

Санал хураалт 20:00 цагт хаагдах тул үлдсэн хоёр цагийн хугацаанд иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу