Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) 07:00-20:00 цагийн хооронд орон даяар явагдаж өндөрлөлөө.

Санал хураалт 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 53.1 хувийн ирцтэй байв. 

Аймгуудын тухайд, хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий байсан ба ирц 76.3 хувьтай, нийт 48 мянга 722 хүн саналаа өгчээ. 

Харин дараа нь, Сүхбаатар аймаг 72.8 хувь, Завхан 71.8 хувь, Говьсүмбэр 70.1 хувь, Ховд 69.2 зэрэг хувийн ирцтэй байв.

Улаанбаатар хотын тухайд, 42.3 хувийн ирцтэйгээр “сүүл мушгилаа”.

Нийслэлийн ирцийн мэдээллийг дүүргээр нь авч үзвэл,

-Багахангай дүүрэг – 73 хувь

-Багануур дүүрэг – 51.2 хувь

-Налайх дүүрэг – 53 хувь

-Сүхбаатар дүүрэг – 44 хувь

-Баянгол дүүрэг – 42.7 хувь

-Хан-Уул дүүрэг – 42.3 хувь

-Баянзүрх дүүрэг – 40.7 хувь

-Чингэлтэй дүүрэг – 40.4 хувь

-Сонгинохайрхан дүүрэг 41.6 хувийн ирцтэйгээр санал хураалт хаагдлаа.

Тун удахгүй Сонгуулийн ерөнхий хороо санал авах хэсгийн хороодоос дүн мэдээллүүдийг нэгтгэж, урьдчилсан байдлаар танилцуулна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

             

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу