Нийслэлийн МАН-аас сонгуулийн үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн ИТХ-ын 45 мандатаас 40-д нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг дэвшүүлснээс есүүлээ ялалт байгууллаа.

Бид нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн их тэсрэлтийг хийх болно.

Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын тулд хичээн зүтгэж ажиллах болно” гэв.

Ташрамд дурдахад, 21 аймгаас 14-т нь МАН ялалт байгууллаа. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад МАН ялалт байгуулж олонхын суудал авсан.

Харин НИТХ-ын 45 мандатаас 40 суудлыг МАН авч, есөн дүүргээс наймд нь ялсан урьдчилсан мэдээ гарчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу