Эдгээр амралтын өдрүүд нь энэ намрын сүүлийн дулаан өдрүүд байх нь ээ. Ирэх Даваа гарагаас цас орж сэрүүсэх аж. Тиймээс гэр бүлээрээ эдгээр дулаан өдрүүдийг ая тухтай амарч өнгөрөөхийг танд зөвлөж байна.  Нийслэл хотын эргэн тойронд гэр бүлээрээ амрах боломжтой олон газар бий. Намрын улирлыг мэдрэнгээ ууланд алхах шиг төгс амралт байхгүйг мөн дурдъя
Харин энэ удаад нийслэл хотын кино театруудад гарч буй монгол болон дэлхийн олон сонирхолтой уран сайхны киног танилцуулж байна. Эдгээр кино нь Тэнгис, Өргөө, Гэгээнтэн кино театрын болон Синема некстийн дэлгэцнээ гарч буй. “Адал явдалт, аймшгийн, гэр бүлийн, хайр дурлалын” гээд амралтын өдрийн төгс үзвэр болно гэдэгт итгэж байна. 
  1. Love in the Big CityLove in the Big City Review - But Why Tho?
  2. Detective Conan: The Million-Dollar PentagramDetective Conan: The Million-Dollar Pentagram
  3. DDay – Only The River FlowsOnly the River Flows (2023) - IMDb
  4. Joker: Folie a DeuxJoker: Folie à Deux review: Joker 2 is a miserable courtroom musical | Vox
  5. 3 дахь цохилт: III дахь ЦохилтОнлайн покерын тоглоомонд донтон өөрт байгаа бүх хөрөнгөө алдаж эхнэрээсээ хүртэл салах дээрээ тулсан Эрхэс эцсийн боломжийг ашиглан эхнэрийн хамт гадаад улс руу бизнес хийхээр явахдаа Эрхэс хэсэг хүмүүсийн хуйвалдааны хохирогч болон үлдэж эхнэр хүний наймаачдын гарт орж хүндхэн нөхцөл үйл явдалтай тулгарна.
  6. Өмнөдийг зорих замд: Өмнөдийг зорих замдМонгол хүний холч, талбиу ухаан, хариу нэхдэггүй чин сэтгэлийн тухай “Өмнөдийг зорих замд” кинонд өгүүлнэ. Эх орныхоо энхийн манаанд зогсоо, торгон хилийн харуулууд, их говийн зоригтон хүмүүс өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээлээ
  7. Z Zone: Бөглүү ойн дунд нэгэн нууцлаг цэргийн баззад гэмт хэрэгтнүүд ирнэ. Тэд эхэндээ зүгээр л хатуу дэглэмтэй хөдөлмөрийн лагер гэж бодож байсан болов ч үгүй байв. Хэрэг буруугаар эргэж нууцлаг Зомбины халдвар тархаж эхэллээ. Тэд амьд үлдэж чадах болов уу?
  8. The Wild RobotThe Wild Robot Cast & Character Guide
  9. “Хувь Заяа” МУСК: Хувь заяаЗэрэглээ татуулсан говь нутгийн буйдхан нэгэн суманд олон жилийн дараа Сүрэн бүсгүй эргэн ирнэ. Тод өнгийн чамин хувцас, биеэ авч явах байдал нь алслагдсан сумын уйтгартай байдалд өнгө нэмэх мэт бүгдийн анхаарлыг эрхгүй татна. Чухам хаанаас эргэн ирсэнийг, яагаад энэ олон жил сураггүй байсныг хэн ч үл мэднэ. Харин энэ үед сумын төвийн дэлгүүрээс хүнсээ базаагаад буцахдаа дуртай ганц юмаа хөнтөрчихөөд шулга шар охиндоо зэмлүүлэн суух Пунцаг хэн ирсэнийг төсөөлөө ч үгүй байлаа. 
  10. Золиос МУСК: Gegeenten Entertainment Center | ''ЗОЛИОС 6/16''МУСК | ЯГ ОДОО🎥 🎟Тасалбар  захиалга: ☎️ 7777-6699 🌐 https://order.gec.mn/session  #Gegeenten_Entertainment_center #Gegeenten | InstagramНэгэн учир битүүлэг хүн амины хэрэг гарснаар мөрдөгч Цог уг хэргийн учир шалтгааныг тайлахаар мөрдөж эхлэх үед алуурчин нотлох баримт болон хэргийн сэжүүрүүдийг үлдээж дараагийн хохирогч руу хөтлөнө. Харин Цог хэргийг судлах явцад энэхүү хэрэг 2012 оны 6/16ны өдөр болсон хүн амины хэрэгт холбоотой хүмүүс болохыг мэднэ. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол ?
  11. 200% Чоно: 200% ЧоноФредди Люпиний дэггүй хүсэл нь түүнийг хүн чоно болгон хувиргаж, хор хөнөөлтэй сарны сүнсийг дэлхийд авчирдаг. Найзууд болон домогт хорон санаатны тусламжтайгаар тэрээр Дэлхий, сар хоёрыг мөргөлдөхөөс өмнө сансрын дэг журмыг сэргээх ёстой болно.
  12. Despicable Me 4DESPICABLE ME 4 | DESPICABLE ME 4 | Ster-Kinekor
  13. Үхлийн тойрог: Үхлийн тойрогЭцэг нь өнгөрснөөс хойш Төмөрийн амьдрал орвонгоороо эргэх бөгөөд хүмүүсийн үхлийг зүүдэлж эхэлснээр түүний хувьд шөнө бүр там болон хувирна. Газар дээр ганц үлдсэн дүү нь чадах бүхнээрээ тусласан боловч урьд хийсэн санамсаргүй алдаа нь дэндүү том нэхэлтэй учир түүнийг зогсоох гэж оролдсон хэн бүхэн үхнэ…
  14. Bagman: Bagman | Novo Cinemas | Book nowБага насных нь хамгийн аймшигт дурсамж түүнийг дахин зовоож эхлэх бөгөөд энэ удаа түүний эсрэг тэмцэл гэр бүлийнхээ төлөө байх юм.
  15. Transformers One: Transformers One (2024) - IMDbМөнхийн дайснууд гэгдэх Оптимус Прайм, Мегатрон нарын салшгүй ах дүүс шиг нөхөрлөл хэрхэн өстөн дайснууд болж хувирсан талаарх түүхийг өгүүлнэ.
Эдгээр киног та амралтын өдрүүдэд Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, Синема некст зэрэг кино театруудаас үзэх боломжтой. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу