Завхан аймгийн ИТХ-ын сонгуулийн 20-р тойрог Цэцэн-уул суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
Тодруулбал, орон нутгийн сонгуулийн эцсийн дүн мэдээгээр Завхан аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Энхтуяа, АН-аас нэр дэвшигч Б.Оргилсайхан нарын санал тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн сумын ИТХ-ын сонгуульд Завханмандал сумын 1-р хэсэг, Түдэвтэй сумын 2-р хэсэг, Эрдэнэхайрхан сумын 3-р хэсэг, Асгат сумын 1-р хэсэг. Идэр сумын 1-р хэсэг, Отгон сумын 4-р хэсэг, Тосонцэнгэл сумын 5-р хэсэгт сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулах аж.  
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус аймгийн Сонгуулийн хорооноос өнөөдөр (2024.10.12) өгөх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу