Эмийн жорыг стандартын дагуу бичээгүй эмч, мөн тухайн жороор үйлчилсэн эмийн санч хоёулыг нь торгох хуулийн заалт үйлчилж эхэлсэн. Харин цахим орчинд иргэдийг төөрөгдүүлсэн олон мэдээлэл гарах болсон.
“Өвчин намдаах ганц эм авахын тулд заавал жор хэрэгтэй болох нь” “Эмийн сангаас өвдсөн үедээ худалдан авалт хийхэд хэцүү болжээ” хэмээн иргэд бухимдах болжээ. Тэгвэл “Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлснээр “Жороор олгоно “гэсэн заавартай эмийг эмчийн бичсэн жорын дагуу олгох, Эмч нар “Эмийн жор бичих” стандартаа мөрдөж, Жор баригч нар “Жороор олгох эм”-ийг жоргүй олгохгүй байх зохицуулалт үйлчилж эхэлж байна. 
Энэ нь иргэн таныг эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчид хандан эмчийн бичсэн жорын дагуу эмээ хэрэглэж хэвших үүрэг, хариуцлагыг тань сануулж буй хэрэг. Гэхдээ бүх эм жортой болчихсон хэрэг ч бас биш.
Таны эмийн сангаас авах эм жортой, жоргүй эсэхийг доорх сайт руу орж худалдааны нэр хэсэгт бичсэнээр мэдэж болно.
Сайт руу орох линк: http://www.druginfo.mohs.mn/…

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу