Сүхбаатар аймгаас эхэлж Дорнод аймаг руу шилжсэн ой хээрийн түймэр унтраагүй бөгөөд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамраад буй гал түймрийг унтраахаар мэргэжлийн бүлгүүд болон иргэд ажиллаж байна. Өнөөдрийн (2023.04.11) байдлаар тал хээрийн түймэрийн тохиолдол шинээр бүртгэгдээгүй байгаа юм.
– 2023.04.10-ны орой Буйр нуурын баруун эрэгт Булан дэрсний орчимд дахин шинээр хээрийн түймэр гарсныг унтраасан.
– 2023.04.11-ний 07:10 цагаас эхэлсэн Дорнод аймгийн Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Г.Гарамхишиг ахлагчтай Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц Халхгол суманд ажиллаж байгаа. Мөн Буйр нуурын зүүн эрэг, болон төвөөс баруун зүгт 20 км-т тус, тус нэг нэг экспедиц байрлаж зах хэсэг нь дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой хээрийн түймэр унтарсан байна. Увс аймгийн Хөх мөрөн суманд гарсан ой хээрийн түймэр цурамд орсон. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын нийт 21 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар түймэр цурамд орсон. Мөн Дорнод аймгийн Халхгол суманд салхины хурд 17-20 м/с хүрэх төлөвтэй байгаа тул эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдалд Байгаль хамгаалагчид 24 цагийн манаа хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу