Аравдугаар сарын 14-ний Даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг
хүргэж байна.
10:00 ЦАГТ:
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
11:00 ЦАГТ: 
“Монгол Ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 ЦАГТ: 
УИХ-ын Ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаантай.
-“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг аравдугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авна.
-“Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.
-“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт үргэлжилж байна.
-Дэлхийн стандартын өдөр тохиож байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу