Хотын дарга асан Э.Бат-Үүл Нийслэлийн Ардчилсан нам (АН)-ын даргад өөрийн нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Нэгдүгээрт, би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна.

Хоёрдугаарт, тэр жил манай намд “Эрэл”-ийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, Путины агент Женкогийн барьцаанаас Ардчилсан намаа чөлөөлнө.

Гуравдугаарт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүн намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно.

Дөрөвдүгээрт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавдугаарт, хувийн өмчийн шударга бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно” хэмээн жиргэжээ. 

Сануулахад, өнгөрөгч аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас, тав нь Ардчилсан намаас сонгогдсон юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу