Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Мөн одоогийн байдлаар Дорнод аймгийн Баяндун болон Халхгол сумдад гарсан хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу